Үйлчилгээний нөхцөл

OnAir.mn-ийг хэрэглэх нөхцөл

Товч танилцуулга

Монголчуудад зориулж бүтээж хөгжүүлсэн Үндэсний Контент платформ болох OnAir.mn-д тавтай морилно уу. OnAir.mn-ийн үйл ажиллагааг ХуланКонтент ХХК хариуцан ажиллаж, системийг хөгжүүлдэг бөгөөд энэ нь OnAir.mn-ийн нэр доорхи монголын 30 гаруй ТВ сувгийг шууд үзэх, тэдгээрийн архивийг нөхөж үзэх, кино болон видео продакшн уран бүтээлчдийн бүтээлүүдийг төлбөртэй болон төлбөргүйгээр хүлээн авч үзэх зэрэг олон үйлчилгээг багтаасан иж бүрэн үйлчилгээ юм.

OnAir.mn сайтад та интернетийн холболтоор дамжуулан вебээр зочлон орж болохоос гадна, гар утас таблет, андройд ТВ хэрэглэгчдийн хувьд тухайн мобайл апп хувилбарыг татан авч суулгаснаар үйлчлүүлэх боломжтой юм. OnAir.mn сайтад зочлон орж, үйлчилгээг нь хэрэглэснээр таны бүртгүүлсэн эсэхээс үл хамааран сайтын хэрэглэх нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүнтэй холбогдох бусад дагалдах нөхцлүүдийг мөн зөвшөөрч байгаа болно. Монгол улсын хуулийн хүрээнд боловсруулагдсан энэхүү хэрэглэх нөхцөл, шаардлагыг зөвшөөрснөөр та манай үйлчилгээг авах эрхтэй болно.

OnAir.mn-ийг хэрэглэх нөхцөл, шаардлагад өөрчлөлт оруулах нь
Бид энэхүү хэрэглэх нөхцөл, шаардлагыг цаашид урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх, тодотгох, нэмэлт оруулах, хэсэгчлэн устгах эрхтэй. Эдгээр өөрчлөлтүүдийг хийхдээ нөхцөл, шаардлагадаа өөрчлөлт оруулах бөгөөд бүртгэгдсэн хэрэглэгчиддээ гарсан өөрчлөлтийг мэдэгдэж болно.
ХЭРВЭЭ ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ НЬ ТАНД ТААЛАГДАХГҮЙ, ЭСВЭЛ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БОЛ ТА OnAir.MN-ИЙ ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХГҮЙ БАЙХ ЭРХТЭЙ. БИДНИЙ ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТИЙН ДАРАА ТАНЫ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ НЬ БИДНИЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БОЛОХЫГ ИЛТГЭЖ БАЙГАА БӨГӨӨД ТА ТЭРХҮҮ ӨӨРЧЛӨЛТИЙН ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ХҮРТЭХ БОЛНО.

Эрх нээгдэх болзол болон Бүртгэл
OnAir.mn-ийн үйлчилгээг авахдаа та 13 наснаас дээш байх ёстой. OnAir.mn-ийн үйлчилгээнд бүртгүүлснээр та өөрийгөө 13 наснаас дээш настай болохоо батлаж, гэрчилж байгаа бөгөөд энэ нь та энэхүү хэрэглэх нөхцөл, шаардлагыг ойлгох бүрэн чадамжтай гэдгээ нотлохын зэрэгцээ, үүнийг зөвшөөрөн, дагаж мөрдөнө гэсэн үүрэг юм. OnAir.mn-ийн хэрэглэгч болохын тулд та үнэн зөв, бодитой, бүрэн дүүрэн мэдээллийг бүртгүүлэхдээ өгөх хэрэгтэй бөгөөд энэхүү мэдээллийнхээ үнэн зөв, бодит байдлын хариуцлагыг хүлээнэ. Бүртгэлийн нэг хэсэг болгон өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгээ сонгох асуултанд хариулах бөгөөд та өөрийн энэхүү сонгосон нэрийн доорхи бүхий л үйл ажиллагаанд хариуцлага хүлээж, нууц дугаараа чанд хадгалах үүрэгтэй. Таны сонгосон хэрэглэгчийн нэр хэн нэгнийг дуурайсан, зохиогчийн эрхээр хамгаалагдсан болон бусад хуулинд харшлахаар эсвэл бүдүүлэг, бусдыг доромжилсон, зохисгүй үг хэллэг агуулсан нэрийг танд өгөхөөс бид татгалзах бүрэн эрхтэй.

Хэрэглэгчийн үйл ажиллагаа болон тохиромжтой контент
Та OnAir.mn-ийн үйлчилгээг аливаа хууль бус болон эрх олгогдоогүй үйлдэлд ашиглах эрхгүй. Гадаадын буюу олон улсын хэрэглэгчид дотоодын хууль дүрэм, журмыг даган мөрдөнө. OnAir.mn дээр хэрэглэгчийн хийсэн үйлдэл, нийтлэсэн, хүлээлгэн өгсөн аливаа текст, мэдээлэл, тоо баримт, график, гэрэл зураг, аудио, видео клип, кино, линк болон бусад контентийн (бүхэлд нь материал) зохиогчийн эрхийн болон бусад хариуцлагыг контентыг оруулсан хэрэглэгч (Publisher user) өөрөө хүлээнэ.
Хууль бус, хуулбарласан, айлган сүрдүүлсэн, эзэн биегүй, бусдын гутаан доромжилсон, бусад этгээдийн оюуны өмчинд халдсан  болон энэхүү хэрэглэх нөхцөл, шаардлагыг зөрчсөн OnAir.mn-ийн гишүүдийн (Publisher user) оруулсан материалыг устгах, хязгаарлах болно. Өөрөөр хэлбэл OnAir.mn нь Publisher user гишүүдийн оруулж буй аливаа контент материалын зохиогчийн эрхийг зөрчсөн эсэхийг хянах үүрэгтэй.
180 хоногоос дээш хугацаанд идэвхгүй байсан хэрэглэгчийн нэр, дансыг идэвхгүйжүүлэх эрхтэй.

Хэрэглэх нөхцөл
OnAir.mn-ээр дамжуулсан болон таны хэрэглэгчийн нэр дээр үйлдсэн аливаа бүх үйл хөдлөл, ажлынхаа төлөө бүрэн хариуцлага хүлээх бөгөөд та орон нутгийн, үндэсний хэмжээний болон олон улсын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөхийг та зөвшөөрч байна. Жишээлбэл, дараах үйлдлүүдийг (зөвхөн үүгээр хязгаарлагдахгүйгээр) хийхгүй байхыг та хүлээн зөвшөөрч байна.
Үүнд:
Бусдыг доромжлох, буруугаар ашиглах, ичээх, айлган сүрдүүлэх, бусдын хувийн нууцад халдах.
Аливаа хортой, хохирол учруулахуйц, бусдыг үзэн ядсан, арьс өнгө, яс үндэсээр нь үзэн ядсан, үгүйсгэсэн, ялгаварласан, материал, мэдээллийг нийтлэх, тараах.
Бусад гишүүдийн талархан хүлээн авсан урилгын дагуу олж авсан хувийн мэдээллийг хэлхээ, холбоо тогтоохоос бусад зорилгоор ашиглахгүй байх.
Хууль бус эсвэл бусдын эрхийг зөрчих хууль бус үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, сурталчлах материал нийтлэх.

Гуравдагч этгээдээс урьдаас бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр авч хэрэглэх болон OnAir.mn-ээс тэрхүү материалыг гарган авсан гэж худал мэдэгдэх,
OnAir.mn-ийн ажилтны нэрийг хуурамчаар болон төөрөгдүүлэх замаар үүсгэх, бий болгон бусдыг залилах, бусдыг мэхлэн мэдээлэл олж авах, материал тараах, түгээх, олж авах,
Харилцаа холбооны хэрэгслийн эд анги болон програм хангамжийг зогсоох, саатуулах, устгах хязгаарлах (хязгаарлагдахгүйгээр) саад учруулах файл, програм агуулсан Тrojan horse, worm, time bombs, cancel-bots, компьютерийн код агуулсан програм хангамжийн вирус бүхий материалыг дамжуулах, и-мэйлээр илгээх, нийтлэх
OnAir.mn-ийн үйлчилгээг аливаа хууль бус зорилгоор ашиглах, эсвэл вебсайтад хохирол учруулах, ажилгүй болгох, ачааллыг зохиомлоор нэмэгдүүлэх.
Нууц үгийг ухах болон бусад замаар OnAir.mn-ийн үйлчилгээ, бусад данс компьютерийн систем, сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эдгээр бүгд орно.

Төлбөр буцаах нөхцөл

Хэрэглэгч нь бүтээгдэхүүнийг Master, Visa болон Монгол улсад хүчинтэй бусад төлбөрийн картуудыг ашиглан интернэтээр төлөх бөгөөд Төлбөрийн буцаалт нь дараахь нөхцөлд хийгдэж болно:

PPV (Pay per view - үзэх бүрдээ төлөх)

1. Хэрэглэгч OnAir.mn -ийн техникийн саатлаас болж төлбөр төлсөн контентоо үзэж чадаагүй бол (Контент нийлүүлэгч буюу телевиз продакшны буруутай үйл ажиллагаанаас хамаарсаныг тооцохгүй) .

 2. Буруу контентод төлбөр хийсэн бөгөөд түүнийгээ үзээгүй бол.

Subscription (Гишүүнчлэл)

1. Хэрэглэгч OnAir.mn -ийн техникийн саатлаас болж тогтмол үздэг контентоо үзэж чадаагүй бол (Контент нийлүүлэгч буюу телевиз продакшны буруутай үйл ажиллагаанаас хамаарсаныг тооцохгүй).

2. OnAir.mn -ийн үйлчилгээний чанар, контентыг сан таалагдаагүй бол.

Дээрхи нөхцөлд төлбөрөө буцаан авах эрхтэй бөгөөд интернэт худалдааны мэргэжилтэнтэй холбогдож хүсэлтээ мэдэгдэх шаардлагатай.

Хэрэглэгчийн контент үзсэн статистик мэдээлэл нь минут секундтай бүртгэгддэг бөгөөд интернэт худалдааны мэргэжилтэн төлбөрийн буцаалтыг зөвшөөрсөн тохиолдолд төлбөр хийгдсэн банкны шимтгэл (дотоод карт - 2%, гадаад карт - 4%) - ийг хасаж 72 цагийн дотор буцаан олгоно.
 

Ашиглах болзолыг боловсруулж, шинэчлэсэн огноо: 2015.11.11