Бидний тухай

 

АЛСЫН ХАРАА

Бүтээгч Монголын шинэ үеийг бий болгож, хөгжүүлнэ.


ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, БОДЛОГО

Үйлчилгээний хувьд,
Хэрэглэгч, харилцагчидынхаа хангагдаагүй эрэлт хэрэгцээг нөхөж, үндэсний тоон контент оюуны өмчийг эцсийн хэрэглэгчдэд хүргэх техник, технологийн орон зайг нөхөнө.

Технологи, программчлалын хувьд,
Гадны бэлэн систем загварыг шууд импортлож, хуулахгүйгээр өөрсдийн мэдлэг, бүтээл, хөдөлмөрийг шингээсэн үндэсний систем, платформыг бий болгож хөгжүүлнэ. Нээлттэй эх код бүхий программ хангамж, техник технологийг түлхүү ашиглаж нутагшуулна.

Бизнес үйл ажиллагааны хувьд,
Монгол улсын хууль дүрэм, оюуны өмчийн эрхийг хүндлэн дээдлэж, ёс зүйтэй цэвэр шудрага өрсөлдөөнийг шүтэн сахиж, хэрэглэгч харилцагчдийн эрх ашгийг тэргүүн болгож эрхэмлэнэ.

Хөрөнгө оруулагчдын хувьд,
Богино хугацааны мөнгөн ашгийг бус урт хугацааны тогтвортой өсөлтийг чухалчлан, үр өгөөжийг бий болгоно. Олон нийтэд нээлттэй хувьцаат компани болно.

Ажил олгогчийн хувьд,
Багийн болон хувь хүний хөгжил, бүтээлч санаачлагч эерэг хандлага бүхий тогтвортой, өрсөлдөөнтэй ажлын байрыг олноор бий болгох хүний нөөцийн бодлого хэрэгжүүлнэ.

Агуулгын хувьд,
Үндэснийхээ буюу дотоодын контент оюуны бүтээлийг түлхүү дэмжин хөгжүүлж, Монголын соёл уламжлалаа сурталчилж, түгээх бодлого баримтлана.


Нийтлэсэн:  2015-12-02